8o
Улаанбаатар хот
mobile menu

Сурагчдын амралт хойшиллоо

2016-10-26 09:59:00

Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн сурагчдын амралтын хуваарийг өөрчилж, энэ сарын 27-нд эхлэх байсан нэгдүгээр улирлын амралтыг хойшуулжээ.

Тодруулбал, хөдөө орон нутаг болон нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр улирлын амралт 11-р сарын 3-наас 9-ний өдөр хүртэл нэг долоо хоног үргэлжлэх бол, хоёрдугаар улирлын амралт 12-р сарын 29-нд эхэлнэ.

Мөн энэ хичээлийн жилээс эхлэн бага ангийн сурагчдын амралтын хугацааг наашлуулсан байна. Тухайлбал, 1-2 дугаар ангийн сурагчдын зуны амралт 5-р сарын 25-наас, 3-5-р ангийн сурагчид 6-р сарын 1-нээс амарна. Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хнүйтний улиралд гурван долоо хоног буюу 12-р сарын 29-нөөс 1-р сарын 18-ныг дуустал амрах бол хөпөө орон нутгийн сурагчид хоёр долоо хоног буюу 12-р сарын 29-нөөс 1-р сарын 11-нийг дуустал амрахаар болжээ.

-ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН АМРАХ ХУГАЦАА-

- Нийслэлийн сурагчдын:

-1 дүгээр улирлын амралт

 Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног; 

-2 дугаар улирлын амралт

 I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 18-ныг дуустал 3 долоо хоног,

 VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 18-ныг дуустал 2 долоо хоног;

-3 дугаар улирлын амралт 

 Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног;

- Зуны амралт

 I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,

 III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,

 VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.

- Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын:

-1 дүгээр улирлын амралт

 Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног;

-2 дугаар улирлын амралт

 I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 11-нийг дуустал 2 долоо хоног,

 VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 11-нийг дуустал 1 долоо хоног;

-3 дугаар улирлын дундуур

 Цагаан сарын амралт 1 долоо хоног;

-3 дугаар улирлын амралт

 Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;

-Зуны амралт

 I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,

 III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,

 VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment