8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Мөнхбат VS С.Эрдэнэ: Хувийн хэвшлээ дарамтлахаа боль

2016-10-26 10:05:00

Өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ нар бие, биенийхээ эсрэг хатуухан шүүмжлэлийг хэлээд авав. Тэдний байр, суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат: О.Орхон захирал “Намайг ингэж хэлж байна” гэж компанидаа очиж мэдэгдээрэй

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын компани авсныг нь буруутгаагүй. Авсан арга барил нь хууль зөрчигдсөн. ХХБ-ны захирал О.Орхон 49 хувийг төлөөлсөн ТУЗ гишүүн. Тиймээс таны  49 хувийн эзэмшигч болж байгаа компани, 51 хувийг эзэмшигч Засгийн газар өнгөрсөн хэд хоногт муур хулгана болж тоглож байна. ТУЗ-ын даргыг 49 хувь эзэмшигч авна, эсвэл захирлын суудлыг авна гэсэн асуудал дээр гацаад байна. Хэрвээ яаралтай ТУЗ-ын төлөөллөө томилохгүй бол төр үйл ажиллагаагаа цаашдаа шийдвэрлээд явна. УИХ-тайгаа зөвшилцөж байж Засгийн газрын гэрээг цуцалдаг. Гэтэл энэ алхмаа хийгээгүй байж шийдвэр гаргасан. Ерөнхий сайд нь аль яамны хэн гэдэг сайд нь ямар шийдвэр гаргаж байгааг мэдэж байж иймэрхүү асуудлаар шийдвэрээ гаргадаг  шүү дээ. Гэтэл Сангийн сайд нь бүхэл бүтэн хууль зөрчөөд Эрдэнэт үйлдвэрийн төрийн 51 хувийг хувийн 49 хувьд нь өгөх тогтоол шийдвэр гаргачихсан байхад нь Ерөнхий сайд нь мэдээгүй гээд сууж байна. Өмнө нь Засгийн газар кабинетын зарчмаар хуулийн хүрээнд бус хариуцлагагүй ажиллаж байсан юм байна гэдэг нь нотлогдож байна. Тийм учраас Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын гаргасан энэ шийдвэрийг хуульд нийцүүлэхийн төлөө энэ Засгийн газар ажиллах болно.  О.Орхон захирал “Намайг ингэж хэлж байна” гэж компанидаа очиж мэдэгдээрэй. Энэ долоо хоногт энэ асуудлыг шийдэхгүй бол Засгийн газар өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд асуудлаа шийдвэрлээд явна.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ: Хувийн хэвшлийнхэн ажлаа төрөөр заалгадаггүй юм

-ОХУ-ын мэдэлд байсан 49 хувийг Монголын аль нэг компани авсан нь зөв. Буруутгах ямар ч шалтгаан байхгүй.  Өнгөрсөн гурван сар “Эрдэнэт”-ээр улстөр хийсэн, одоо боль. Ерөнхийлөгчийн сонгуулиар бас улстөр хийх үү. 51 хувийг яагаад ярихгүй байна вэ. Жаст”-ын н.Батхүүгийн тавьсан өрийг Монголын төр төлж байгаа. 51 хувиар баахан тоглочихсон. МАН ажлын хэсэг гаргаж энэ асуудлаа шалгуулаад, хүлээх хариуцлагаа хүлээлгэ. МАН-д бүрэн эрх мэдэл байна. АН-ын бүлэг үүнд чинь саад хийхгүй. Шударга бус байвал хэлэх үгээ хэлнэ.  Төр, хувийн хэвшил рүүгээ орж, ажлыг нь унагааснаар явахгүй.  Ж.Мөнхбат дарга яагаад 49 хувийг авсан компанийг дарамтлаад байгаа юм . Хууль зөрчсөн бол тэр хүрээнд шийд. Түүнээс бус “тэдэндээ очиж хэлээрэй, Засгийн газар эрх мэдлийнхээ хүрээд ажиллана. Очиж хэлээрэй. Би хэлсэн шүү. Хохино шүү” гээд яагаад байгаа юм ер нь. Ингэж  хувийн хэвшил рүүгээ дайрч, дарамтлаад  сүрдүүлээд байгаа юм. Дарамтлах эрхийг өгөх гэж ард түмэн та нарыг сонгоогүй. Ажлаа хийгээгүй байж хувийн хэвшлийг дарамтлаад байх юм. Хувийн хэвшлийнхэн ажлаа төрөөр заалгадаггүй юм.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
Ene gahai yamar ashigtai bolood genet ingrj duugarav
2016/10/27 206.173.106.22
kkkkk
munhbat geech 2 vgee terleed hevtej baival yasiiin uls turch bolno gej aliagaa medehgvi hulgaichiiin tsadsann gedesnii ylgadas doloooj undiisun lalar shdee chi bol
2016/10/26 188.64.243.212
Zov
AN iin tomchuud bugd huvi hurtsen yum b na l daa..
2016/10/26 202.21.106.110