“Люмино” хамтлагийн ахлагч, Монголын зөв зохистой загасчлалыг дэмжих сангийн тэргүүн, Монголын загасчлах спортын холбоодын нэгдлийн тэргүүн Д.Тэмүүжин фэйсбүүк хуудсандаа хоёр хоногийн өмнө Эрдэнэтийн “Энх” худалдааны төвд тул загас худалдаж буй тухай мэдээлж, цахим орчинд шуугиан тарив. Улаан номонд орсон нэн ховор тул загасыг барих асуудал хориотой байдаг. Тодруулбал, “Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно. Бусад зориулалтаар нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн арьс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно” гэж заасан байдаг. Одоогийн байдлаар “Энх” худалдааны төвд тул зарж байсан хүнийг илрүүлэн шалгаж байгаа аж.
“Энх” худалдааны төвд тул загас зарж байсан хүнийг илрүүллээ
2016-10-26 10:45:14