8o
Улаанбаатар хот
mobile menu

“Эрдэнэт”-ийн асуудлыг өнөөдөр дахин хэлэлцэнэ

2016-10-26 10:47:19

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг хувьчилсан асуудлыг хэлэлцсэн. Ингээд байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж Эрдэнэтийн хувьчлалыг асуудлыг шалгах дүгнэлтэд хүрсэн юм. Уг хуралдаанд “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчлах шийдвэрийг гаргасан өмнөх Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг болон “Худалдаа хөгжлийн банк”-ны захирал О.Орхон нар оролцож УИХ-ын гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. “Худалдаа хөгжлийн банк”-ны хувьд Оросын талын 49 хувийг хувьчилж авсан билээ.

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд "Эрдэнэт" үйлдвэрийг хувьчилсан асуудлыг УИХ-аар хэлэлцүүлээгүй нь хууль зөрчсөн үйлдэл гэж шүүмжилж байсан юм. Харин АН-ын бүлгийн гишүүд "Хувийн хэвшил нь хөрөнгөө гаргаад "Эрдэнэт" үйлдвэрийг 100 хувь Монголын талд авчирсан байхад асуудлыг улс төржүүлж байна. Эрдэнэтийн хувьчлалын асуудлаар яг ямар хууль зөрчиж луйвар хийснийг шалгах бүрэн эрх нь МАН-д байгаа. Тэгэхгүй байж энд уг асуудлыг улстөржүүлэх хэрэггүй" гэсэн юм.

"Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой Засгийн газрын ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр мөн хэлэлцэх юм.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Nyamdorjiig demjij bna
2016/10/26 122.201.25.46
Setgegdel
Shalgahey heregtei Nambaryn Enhbayryn uses bur zamarsan shut. Nyamdorjiig demjij bna
2016/10/26 122.201.25.46