8o
Улаанбаатар хот
mobile menu

“Тамгагүй төр” жүжгийг тоглоно

2016-10-26 17:36:00

Улсын Драмын Эрдмийн Театрын түүхэн жүжгийн өдрүүд үргэлжилж байна. Энэ удаад Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” түүхэн жүжгий энэ сарын 27,28-нд тоглоно. Энэхүү жүжиг Арчугт хаанд их хатан Цэцэр, бага хатан Гүргэл нар нь нэг өдөр хэдхэн хормын зайтай хоёр нуган үр төрүүлэн өгч буйгаар эхэлдэг. Гэвч энэ нь хаанд хурмас тэнгэрийн даажигнал мэт санагдаж, их хатныхаа хүүг өөрийнхөө үр биш хэмээн боддог. Энэ бүтээлд Монголын төрт ёс, түүхэн уламжлалын тухай өгүүлнэ. Жүжгийн зохиолыг АУЗ Б.Лхагвасүрэн бичиж, УГЗ Ч.Найдандорж найруулсан билээ.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл