8o
Улаанбаатар хот
mobile menu

"Хар морьт" сахиусыг буцаан залжээ

2016-10-26 14:58:20

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Гандандамчойлон хийдийн хосгүй үнэт олдворуудыг энэ сарын 12-13-нд шилжих шөнө хулгайлсан хэрэг гарсан. Энэхүү хэргийг үйлдсэн этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, энэ сарын 18-ны өдөр баривчилсан байдаг.

Хулгайд алдагдсан сахиусыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар, Орхон аймаг дахь Цагдаагийн газар, МБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид хамтран Гандандамчойлин хийдэд өчигдөр хүлээлгэн өгсөн байна. Уг хар морь хөлөглөсөн сахиусыг 1700 оны үед Ахай бээсийн хошууны ноён Төв дархан гүн Төвдийн хөх нуураас залж авчирч байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл