8o
Улаанбаатар хот
mobile menu

“Дулаан өвөлжье” аянд нэгдээрэй

2016-10-26 16:05:00

“Айр маркет”, "Тэнхлэг Зууч", Тогтвортой хөгжлийн санаачлага ТББ", "Дэлхийн Зөн" ОУБ хамтран анх удаа Монголчуудыгаа “Дулаан өвөлжье” аянд нэгдэн 25,000 төгрөгөөр ноосон малгай, ороолт, бээлий, оймсыг зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэглэхийг уриалж байна. Энэхүү өвлийн багцыг дотоодын үйлдвэрт 100 хувийн хонины ноосоор чанартай үйлдвэрлэхээс гадна
500 өвлийн багцыг Сонгинохайрхан, Баянхошуу, Чингэлтэй дүүргүүд болон Өвөрхангай аймгийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэглэхээр зорьж байгаа аж. Та бүхэн 25.000 төгрөгөөр Нэг өвлийн багцыг худалдан авч Нэг хүүхдэд дулаан өвлийг бэлэглээрэй...

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл