8o
Улаанбаатар хот
mobile menu

319 иргэний хилийн хоригийг цуцалжээ

2016-10-26 16:13:08

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгасан зэргээр эрх ашгийг нь хохироосон асуудлыг шалгаж судлах Ажлын хэсэг Засгийн газрын ээлжит хуралдаанд санал дүгнэлтээ танилцууллаа. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын ахалсан тус Ажлын хэсэг дэргэдээ дэд ажлын хэсэг байгуулан ажиллав. Ажлын хэсэг хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдийг Монгол Улсын хилээр гарахыг түдгэлзүүлсэн талаарх судалгааг хийж санал дүгнэлт гаргажээ. 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хил нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн Монгол Улсын 5391, гадаадын 191, нийт 5582 иргэн бүртгэлтэй байсан бол ялын хугацаа дууссан, эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн зэрэг хуульд заасан үндэслэлээр Монгол Улсын298 иргэн, гадаадын улсын 21 иргэн, нийт 319 иргэнийг Монгол Улсын хилээр гарахыг түдгэлзүүлсэн шийдвэрийг цуцлажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл