Хот төлөвлөлтийн хүрээнд хийгдэж буй иргэдэд цахимаар газар олгох, өмчлүүлэх ажлын тавдугаар ээлж өнөөдөр 12:00 цагт эхэлнэ. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбар, Тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбар, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэхээр болсон байна. Өмнөх дөрвөн ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулсан байдлаар цахим анкет бөглөн, тодорхой хугацаанд иргэдийн өргөдлийг хүлээн авах юм.
Цахимаар газар өмчлүүлнэ
2015-12-14 08:40:00