8o
Улаанбаатар хот
mobile menu

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

2016-10-27 07:35:00

2016.10.27, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 27

НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САР
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2016.10.27, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 07.29-17.42
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Барилдлага:
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл