8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэрлэн голын гүүр цөмөрчээ

2016-10-26 17:38:15

 

Дорнод Хэрлэн сумын “зүүн цементэн гүүр” буюу Хэрлэн голын доод төмөр бетон гүүр хоёр хэсэг газарт цөмөрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул гүүрийг энэ сарын 25-31-нийг хүртэл түр хаажээ. Энэ хугацаанд уг гүүрийн засвар арчлалт хариуцсан “Дорнод Автозам” ХХК цөмөрсөн хэсгийг нөхөж, тээврийн хэрэгсэл саадгүй зорчих боломжийг бүрдүүлнэ.Тус гүүр нь 1939 онд ашиглалтад орсон бөгөөд Хэрлэн сумын 5-р багийн иргэд, Халхгол, Матад сум, Газрын тосны 19, 21-р талбайн зорчигч, тээврийн хөдөлгөөн, улаан буудай, элс хайрга, барилгын материал, шатахуун зэрэг ачааны хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчдог Дорнод аймгийн төдийгүй зүүн бүсийн чухал ач холбогдолтой гүүр юм.

Гүүр ашиглалтад орсон цагаас хойш завсар хийгдээгүй бөгөөд ашиглалтын хугацаа нь дуусчээ. Орон нутгийн зүгээс гүүрийг шинэчлэн засварлах шаардлагатай талаар Зам тээвэр, хөгжлийн яаманд мэдээлэл, судалгааг явуулж байсан аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл