8o
Улаанбаатар хот
mobile menu

"Алтжин"-гийн Г.Алтан “Төрийн банк”-нд эзэн суух уу

2016-10-27 08:01:00

Ирэх онд хувьчлах аж, ахуй нэгжүүдийн жагсаалтад “Төрийн банк” багтсан. Засгийн газраас тус банкийг хувьчлах үйл ажиллагааг ирэх онд явуулах юм. Төрийн өмчийн аж, ахуй нэгжүүдийн 70 гаруй хувь нь алдагдалтай ажилладаг учраас Засгийн газар зарим аж, ахуй нэгжүүдийг хувьчилж төсөвт нилээн их хэмжээний мөнгийг төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа гэх. Ямартай ч хувьчлагдах обьектийн жагсаалтад байн, байн яригддаг ч өнөөдрийг хүртэл төрдөө байсаар буй “Төрийн банк” ирэх жилд жинхнээсээ хувьчлагдаж магадгүй байна.

“Төрийн банк”-ыг хэн хувьчилж авах вэ?

Тэгвэл “Төрийн банк”-ийг хэн хувьчилж авах вэ гэдэг асуулт олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Хүмүүсийн ярьж буйгаар тус банкинд эзэн суух дараагийн хүн нь “Алтжин”-ийн Г.Алтан байх гэнэ. Г.Алтангийн хувьд тус банкийг хувьчлагдах асуудал яригдах бүрийд сонирхлоо ил, далдаар илэрхийлсээр ирсэн хүн.

2009 онд дампуурсан “Зоос” банкны 20 хувь Г.Алтангийн хүү Ж.Сүрэнгийн нэр дээр байсан гэгддэг. Ингээд “Зоос” банк дампуурч суурин дээр нь “Төрийн банк”-ийг байгуулсан байдаг. Тэгэхдээ Ж.Сүрэнгийн нэр дээрх хувьцааны ард “Жаст” группийн Ш.Батхүүг байсан гэх яриа бий. Ш.Батхүүгийн хувьд Г.Алтантай эртний сайн харилцаатай, олон жилийн бизнесийн хамтрагчид байж ирсэн. Тэд олон банкны “толгойг залгисан” гэх “Олон овоот”-ыг хамтарч хувь эзэмшиж байв. Мөн "Хадгаламж" банкийг хамтран эзэмшиж байлаа. “Зоос” банкийг дампуурах үед хувьцаа эзэмшигчид нь гомдол, цөхрөл болж “Төр энэ банкийг дампуурууллаа” гэж дээр, дооргүй заргалдан Үндсэн хуулийн цэцэд хүртэл хандаж явсан. Гэтэл тухайн үед “Зоос” банкны 20 хувийг эзэмшдэг Г.Алтан хатагтай огт хөдлөөгүй гэдэг. Үүнийг нь эсэргүүцсэн жижиг хувьцаа эзэмшигчид “Том хувьцаа эзэмшигчид төрд хөрөнгөө алдчихаад чив чимээгүй суугаад байна. “Зоос” банк татан буугдсанаас хойш өнөөдрийг хүртэл тэд ам ангайсангүй. Яагаад гэвэл том хувьцаа эзэмшигчид МАН болон Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн яамтай хамтран “Зоос” банкийг хуйвалдан дампууруулсан учраас тэр” хэмээн ярьж байв.

Ингээд “Зоос” банкны суурин дээр Төрийн банк үүсгэн байгуулагдаж ажилласан түүхтэй. Үүнээс хойш хэдэн жилийн дараа Хадгаламж банк дампуурч мөн Төрийн банкинд шилжсэн юм.Г.Алтан хатагтай 2008 онд “Жаст” группийн босс Ш.Батхүүтэй бизнесийн алтан түнш болж шадарлаж өөрийн эзэмшилд байсан “Алтжин” шатахуун түгээх станцуудаа “Жаст”-д худалдсан байдаг.

Түүнчлэн  Ш.Батхүүд үнэнч хамтрагч гэдгээ харуу­лахын тулд  компа­нийнхаа мэдэлд байдаг долоон ком­панийн 420 га  газрыг “Жаст” группын нэр дээр шил­­­жүүлсэнээр  “Хадгаламж” банк­ны 60 хувийн эзэмшигч болж байв. Гэхдээ түүний шунал “Хадгаламж” банкаар зог­соогүй. Учир нь Ш.Батхүүгээс “Олон овоот”-ын алтны ордыг эзэмших лицензийн 50 хувийг авсан байдаг. Эцэстээ “Олон овоот”-оос нь алт гарч ирээгүй учраас  өрөндөө баригдан “Хадгаламж” банкаа төрд шилжүүлсэн. Уг хэрэг одоо ч яригдаж байгаа юм. Ш.Батхүү, Г.Алтан нар “Олон овоот”-ын олборлолтод зарцуулах мөнгөө гадны банкнаас зээлж барьцаанд нь “Эрдэнэт” үйлдвэр болон бусад өмчөө тавьчихсан гэдэг. Одоо Ш.Батхүүгийн өрийг улс төлж байгаа гэх мэдээллийг улс төрийн хүрээнийхэн ярьжа хаа нэг шоу хийдэг. Ш.Батхүү эцэстээ олигтой алт ч үгүй “Олон овоот”-оо Г.Алтанд шилжүүлсэн юм. Харин Г.Алтан нь “Олон овоот”-оо зарсан сураг гарсан билээ.

Г.Алтангийн хувьд хаа явсан газраа балагтай явдаг гэж хэлж болно. Учир нь түүний оролц­сон бизнес  бүхэн  бүтэл­гүйтдэг. Одоогоос арван жилийн өмнө тэрбээр  “САПУ” худал­дааны төвөө галд өргөж олон хүнийг идэх хоолноос нь салгасан.

Түүгээр ч зогсохгүй“Би ямар ч мөнгөгүй болсон” хэмээн заримаар нь өөрийгөө өрөвдүүлж хэргээс амархан мултарч, сүйхээтэй нэгэн гэдгээ харуулаад авсан. Гэтэл  сохор улаан зоос ч үгүй гэж байсан Г.Алтан хатагтай гэнэт л баян хүний дүрээр эргэн бизнесийн салбарт хөл тавьж “Хадгаламж” банкийг авсан ч Ш.Батхүү найзынхаа хамтаар Ц.Мянганбаярт хулхидуулснаар нэг хэсэгтээ нам, гүм болсон байв.

Ямартай ч хаа явсан газраа балагтай гэгдэх Г.Алтан хатагтай “Төрийн банк”-нд эзэн сууж түүнд нь дотны найз УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нь тусалж байна гэх мэдээлэл тарж эхэллээ. Ц.Нямдорж, Г.Алтан нарын хувьд нэг нутаг усны сайн найзууд гэгддэг. Ц.Нямдорж сүүлийн үед “Эрдэнэт”-ийн асуудлыг ярьж эхэлсэн нь Г.Алтангийн ашиг сонирхлыг хамгаалан, замыг нь засч өгч байгаа юм биш гэх хардлага олон нийтийн дунд төрж эхэллээ.

chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дампууруулна.Тэгэхээр нь төр буцаагаад худалдаж авна.Нэг иймэрхүү л байдлаар төр ажиллаж байгаа даа
зочин
2016/10/27 103.9.90.226
орлоо
Энэ авгай одоо болимоор юм төрдөө, улсдаа 1ийг нч гэсэн үлдээгээч шунал ихэдвэл шарил болноо гэж!!!
2016/10/27 202.70.46.233
  • Recent
  • Most Read
  • Most Comment