Технологи хөгжихийн хэрээр шинжлэх ухааны сонирхолтой үйл амьдрал бидний өдөр тутамд илүү ойртсоор байна. Үүний нэг жишээ бол “НАСА” анх удаа хиймэл дагуулаас Фэйсбүүкийн “Live” өгөгдлийг ашиглан шууд дамжуулалт хийв. “Хэрэв та яг одоо сансар эрхэст байгаа бол эх дэлхий ингэж харагдана” хэмээн тайлбарласан “НАСА”-гийн Испани дахь албан ёсны Фэйсбүүк хуудас шууд дамжуулалтаа эхлүүлсэн бөгөөд 1.2 сая хүн уг үйл явдлыг шууд хүлээн авч үзжээ.