УИХ-ын гишүүн асан Г.Уянгыг ХУД-ийн цагдаагийн хэлтсээс дуудсан байна. Тус дүүргийн цагдаагийн хэлтэст түүнд хаягласан гомдол ирүүлсэн байна. ТТЭН-ын дарга Г.Уянга орон нутгийн сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Би саналаа өгөхгүй” хэмээн бичсэн юм. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулах нэр бүхий сэтгүүлийн эрхлэгч ХУД-ийн цагдаагийн хэлтэст “Г.Уянгын "Би саналаа өгөхгүй" хэмээн үзэл бодлоо фэйсбүүк хуудсандаа бичсэнийг олон нийтэд санал өгөхгүй байхыг уриалсан, үүнээс болоод ирц хүрээгүй” гэсэн гомдлыг ирүүлжээ.