8o
Улаанбаатар хот
mobile menu

“Буянт-Ухаа 1” хорооллын байрууд халаалт сайн, мөөгөнцөртөж, сийгнэсэн зүйл байхгүй гэлээ

2015-12-14 09:16:00

Нэгэн үе байранд амьдарна гэдэг хүн бүхний мөрөөдөл болж хамаг байдаг зүйлээрээ дэнчин тавьж байранд амрах мөрөөдөлөө биелүүлсэн хүмүүс цөөнгүй билээ. Гэтэл мөрөөдөн байж авсан байр нь чанаргүй сэтгэлд хүрэхгүй байх цөөнгүй тохиолдол гарч байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт орших “Буянт Ухаа 1” хороолол нийт 1764 айлын, 9 давхар 28 барилга, 425 авто машины дулаан зогсоол, ил зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг, үйлчилгээний төв бүхий цогц хороололыг ТОСК барьсан.

“Буянт-Ухаа 1” хороолол анх 2013 оны намар ашиглалтанд орж монголын хамгийн жишиг барилга хамгийн хямд үнээр иргэдийг орон сууцаар хангах зорилгоор тус хороололыг сүндэрлүүлж, сүр дуулайтай нээлтэй хийж оршин суугчидаа хүлээн авч хоёрдахь өвлийнхөө нүүрийг үзэх гэж байна. Гэвч тус хороолол анх нээгдэж байсан шигээ иргэддээ 100 хувь сэтгэл ханамжийг өгч чадсангүй гэх шүүмжлэлийг зарим оршин суугчдаас гарах болсон. Монголдоо хамгийн чанартай гэж яригдаж байсан тус хорооллын барилгын гүйцэтгэлийн ажлыг 4 компани хийсэн гэдэг. Өөр өөр компани гүйцэтгэсэн учир чанарын хувьд мөн өөр байна уу? гэж оршин суугчид ярих юм билээ. Тухайлбал А.Б.С блокын байрнууд халаалт сайтай зарим тохиолдолд цонхоо онгойлож байгаа бол нөгөө байрууд нь халаалт жигд байгаа боловч хаалга, цонхоороо дулаан алдагдалтай, агааржуулалт муу, мөөгөнцөртөж байна гэх санал гомдол гарсан байна. Мөн тус хороолол цэвэрлэх байгууламжийн үмхий үнэр үнэртдэг байна. Иймээс бид тус хороололд оршин сууж байгаа иргэдээс энэ талаар тодрууллаа.

“Буянт-Ухаа” хороололын 701-р байрны оршин суугч н.Энхмаа “Манайх 1 өрөө байр анх ашиглалтанд ороход нь байрандаа нүүж орж байсан. Байрандаа нүүж ороод  хоёр дахь жилдээ өвөлжиж байна. Манай байрны хувьд дулаахан байдаг зарим үед цонхоо онгойлох үе байдаг. Байраа 30 хувийн зээлд хамрагдаж 56 сая төгрөгөөр авсан ямар нэгэн засвар үйлчилгээний шаардлага гарвал дуудлага өгөхөөр хурдан ирж засварлаж өгдөг.

708-р байрны 53 тоот Ш.Болормаа “Манайх байраа 30 хувийн зээлд хамрагдаад авсан. Халаалт сайн би өөрөө нэг сард төрсөн цонхоо онгойлгож унтахгүй бол бөхжимдөөд байдаг. Шинээр ашиглалтанд орсон байрнуудад амь чийг гэж байдаг тэр чийг нь бүрэн гараад дуусчихвал байрнууд дулаахан байдаг гэсэн Манай хороололынхон Facebook-ийн групп байдаг тэр грруп дээр байрны оршин суугчид санал хүсэлтээ хоорондоо солилцдог гүйцэтгэдэг компани байнга л шалгаж засвар үйлчилгээг дор бүр нь хийдэг. 728-р байрнууд сүүлд баригдсан учраас тэдгээр байрнууд хүйтэн байж магадгүй.

710-р байрны 43тоот оршин суугч Х.Номин “Манай байрны хувьд дулаахан. Манайх  анх ашиглалтанд ороход нь орсон.  Хааяа араасаа салхилахаар үнэр үнэртдэг түүнээс биш бусдаараа сэтгэл ханамжтай байдаг. Санал гомдол байхгүй.

727-р байрны 59 тоот н.Энхцэцэг “Манайх 2015 оны 7 сард байрандаа орсон.  Халаалтын  хувьд сайн байгаа ч цонхоор сийгдэг. Дуудлага өгч засуулсан боловч ялгаагүй цантаж хөлөрдөг өдөр нар гарахаар мөс  нь хайлдаг. Манай байрныхаа тэр чигээрээ цонхоороо дулаанаа алддаг гэсэн

 

725-р байрны оршин суугч н.Батбаяр “Манай байрны хувьд цонхоороо сийгдэг халаалт сайтай, салхитай үед үнэр гардаг.

723-р 57 тоот Цагааншүхэрт “ Манайх 2014 онд ашиглалтанд ороход байрандаа орсон. Өнгөрсөн жил агааржуулалт муу байсан. Харин энэ жил засвар хийгээд агааржуулалт сайтай болсон учир цанатах мөөнцгөрдөг асуудалгүй байгаа ч харин цонхоороо сийгдэг.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл