Буриад болон Эрхүү мужид солир унажээ. Гэрчүүдийн хэлснээр, тэнгэрт тод гэрэл асч, дараа нь сүүлт од шиг ямар нэгэн зүйл газар буужээ. Мөн энэхүү зүйлийг мянган км алсад амьдарч байгаа хүмүүс ч харсан байна. Нэг жилийн өмнө энэ бүс нутагт мөн үүн шиг явдал болжээ. Тэгэхэд солир шууд Байгаль нуур руу унасныг “Россия 24” телевизийн суваг мэдээлсэн байна.