Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн Азербайжаны иргэнийг хүүхдийнх нь хамт хууль хяналтын байгууллагаас эрэн сурвалжилж эхэлжээ. Тэрбээр нутагтаа залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээд улмаар манай улс руу орж ирсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Энэ сарын эхээр хүүхдийнхээ хамт манай улсад орж ирэхэд нь Гадаадын иргэн харьяатын газрынхан бичиг баримтыг нь хураан авсан байна. Гэтэл хилээр нэвтэрмэгцээ олдохоо больжээ. Азербайжаны иргэний хувьд “Хөрөнгө оруулалт татаж өгнө” гэх мэтээр монголчуудыг залилсан учир орон даяар эрэн сурвалжилж эхлээд байна.
Монгол Улсын хилээр нэвтэрсэн Азербайжаны иргэнийг хүүхдийнх нь хамт эрэн сурвалжилж байна
2016-10-27 10:28:51