8o
Улаанбаатар хот
mobile menu

Сайныг ерөөсөн сархад савнаасаа бусдыг дийлж байна

2015-12-14 09:47:00

Аж ахуйн нэгж, албан байгууллагууд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах баяраа тэмдэглэж, шилдгээ тодруулан шагнаж урамшуулдаг. Гэвч өмнөх онуудын тоон үзүүлэлт, бодит байдлуудаас харахад 12 дугаар сард хамт олноороо архидан согтуурах явдал өдрөөс өдөрт нэмэгдэж улам бүр эрсдэл дагуулсан байдаг. Тухайлбал, өнгөрсөн 2014 оны 12 дугаар сард Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, иргэд байгууллагаас зам тээврийн осол хэргийн холбогдолтой ирүүлсэн 10564 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн нь өмнөх 11 сартай харьцуулахад 10,9 хувиар өссөн байна. Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 2372 жолоочийг илрүүлэн журамлаж, цаашид учирч болох байсан зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан хэдий боловч тухайн сард согтуугаар автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан 143  тохиолдол бүртгэгдэж, согтуу жолоочийн буруугаас 4 хүний амь нас хохирч байсан байна.

Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн хохирогч болох эрсдэл байнга таныг дагаж явдаг гэдгийг санах хэрэгтэй.

Иймд аж ахуйн нэгж, байгууллагууд баярын үйл ажиллагаагаа цогцоор нь зөв аюулгүй зохион байгуулж, ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах, гэмт халдлага, золгүй явдлаас урьдчилан сэргийлэх, нэгдсэн унаагаар үйлчлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, дуудлагын жолооч болон найз нөхөд, ар гэрийнхнийг нь дуудан хүлээлгэн өгөх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Замын цагдаагийн газар уриалж байна.

“Архинаас аюул, сархдаас самуун үүсдэг” гэдэг ардын үгийг санаж согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолоо бүү барь.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Willie
That's an ingunioes way of thinking about it. http://tlbczghpcp.com [url=http://ajkuzhps.com]ajkuzhps[/url] [link=http://qfwhemdt.com]qfwhemdt[/link]
2016/04/21 103.17.108.42
Addy
So much info in so few words. <a href="http://hvuxylsbv.com">Tosolty</a> could learn a lot.
2016/04/21 103.17.108.42
Ice
Caillng all cars, calling all cars, we're ready to make a deal. http://ugzmkkndef.com [url=http://rdzvjesibxj.com]rdzvjesibxj[/url] [link=http://qonrhuouvxq.com]qonrhuouvxq[/link]
2016/04/20 103.17.108.42
Isabelle
It was dark when I woke. This is a ray of <a href="http://gfxyxe.com">sueihsnn.</a>
2016/04/20 103.17.108.42
Chelsia
You've really imesrpsed me with that answer!
2016/04/19 103.17.108.42