8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал хаалттай эхэллээ

2016-10-27 11:52:00

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэрэгт холбогдон зургаан сарын турш хоригдсоны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болсон Б.Мөнгөнтуяа Монголын төрийг шүүхэд өгөөд байгаа билээ. Тэгвэл дөнгөж сая шүүх хурал эхэллээ. Б.Мөнгөнтуяа нэхэмжлэлдээ, Нэгд:хилсээр зургаан сар хоригдсон, Хоёрт: хуулийн байгууллагынхан хэвлэл мэдээллээр өөрийнх нь тухай үндэслэлгүй мэдээлэл цацаж, орон  даяар нэр төрийг нь гутаан доромжилсон, Гуравт: зургаан сарын хугацаанд ажилгүй орлогогүй байсан, Дөрөвт:СЭЗДС-д суралцаж байсан нь завсардсан, Тавд: сэтгэл санааны хохирол амссан хэмээх үндэслэлүүдийг дурдсан юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл