Үндэсний мэдээллийн төвд С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа хүмүүсийн ар гэрийнхэн мэдээлэл хийж байна. С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт түүний эхнэр Б.Булганыг холбогдуулан шалгаж, 10 орчим сар хорих ангид цагдан хорьсны эцэст түүнийг батлан даалтад гаргаад байгаа юм. Сар гаруйн өмнөөс уг хэргийн сэжигтнээр Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл нарыг холбогдуулан шалгаж эхлээд байгаа бөгөөд уг хэрэгт 2-3 хүний сэжигтнээр татан шалгаж байгаа талаар хуулийн байгууллага мэдээлэл хийсэн.
С.Зоригийн хэрэгт сэжигтэнээр татагдсан хүмүүсийн ар гэрийнхэн мэдээлэл хийж байна
2016-10-27 12:37:00