8o
Улаанбаатар хот
mobile menu

Цахим үнэмлэхний ачаар хүн амины хэргийг илрүүлжээ

2016-10-27 13:10:00

2012 онд сонгуулийн өмнөхөн бид хурууны хээгээр баталгаажсан цахим иргэний үнэмлэхтэй болсон. Цахим иргэний үнэмлэх дээрхи хурууны хээний ачаар хүн амины хэргийг илрүүлсэн байна. Тодруулбал, 2008 оны хоёрдугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн Нарангийн гүүрний ойролцоо таксины жолооч, 30 настай эрэгтэй М-ийг таван удаа хутгалан амь насыг нь хөнөөсөн хэрэг гарч байжээ. Тухайн үед эл хэрэг ямар ч эд мөрийн баримтгүй тул илрээгүй байна. 

Гэтэл зургаан жилийн дараа буюу 2014 гурван сарын 11-ний өдөр Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн хурууны хээгээр илрүүлэх “Таблион сан” гэх төхөөрөмжөөр хэргийн газар дээрх хурууны хээтэй таарсан хээг олсноор дээрх хүн амины ноцтой хэрэг илэрсэн байна.

Энэ хэргийг 1985 онд төрсөн, багийн найзууд болох Б, О нар үйлдсэн болох нь тогтоогдсон аж. Тэд өмнө нь ч дээрэм болон хулгайн гэмт хэрэгт холбогдон ял сонсож байсан гэнэ. Аймшигт хэрэг гардаг өдөр цагаан сарын шинийн 1-ний орой байжээ. Сэжигтэн О аавдаа золгохоор явах замдаа “Таксины төлбөр 2000 төгрөг гарлаа” хэмээн маргалдсаны улмаас хүний аминд хүрчээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Papilon san
2016/10/27 202.70.46.232