8o
Улаанбаатар хот
mobile menu

Утаанаас хамгаалах багатай ажиллах дадлага сургууль зохион байгууллаа

2016-10-27 13:33:44

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2016 онд дэвшүүлсэн “ Офицер бүрэлдэхүүний мэдлэг, мэргэжлийн ур чадвар, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг  дээшлүүлэх” зорилтын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/72 “Дадлага сургууль зохион байгуулах тухай” тушаалын хэрэгжилтийг хангаж хорт хий, утаанаас хамгаалах багтай ажиллах дадлага сургууль зохион байгууллаа.

Дадлага  сургуулийг 2016 оны 10 дугаар сар 25-ны өдөр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн спорт, сургалтын талбай, утаат камерыг түшиглэн  зохион явуулсан байна. Уг дадлага сургуульд  дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүдийн  Гал түймэр унтраах, аврах арван дөрвөн ангийн нярав, багны засварчин, салааны захирагч, ангийн захирагч нийт 79 албан хаагч хамрагджээ.

Сургалтанд хамрагадсан албан хаагчид хорт хий, утаанаас хамгаалах багтайгаар сэтгэлзүй, бие бялдрын 9 саадыг туулан, утаат камераар орж гаран, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах  ажиллагааны мэргэжлийн дадлага сургууль зохион байгуулсан нь албан хаагчдад аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед утаат орчинд ажиллахад туршлага нэмсэн ач холбогдолтой сургууль болсон аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Гарчигны 5 үгээ зөв бичиж чадахгүй байж мэдээ бичих, мэдээлэл түгээх гэж шившиг болоод яах нь вэ дээ. Ийм амьтад их олон болж байнаа. Үхсэн үлийний сурвалжлагч байхав
2016/10/27 103.194.176.5
  • Recent
  • Most Read
  • Most Comment