8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Жавжмаа: Миний хүүг С.Зориг агсны хэрэгт сэжиглэн хар машинтай, хар хувцастай, маск зүүсэн залуучууд бариад явсан

2016-10-27 13:50:00

 “Ардчиллын алтан хараацай”, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсан учир битүүлгээр амиа алдаад 18 жилийг ардаа орхисон ч хэрэг өнөөдрийг хүртэл илрээгүй байгаа. Олны нийтийн анхаарлын төвд байгаа энэхүү хэрэгт Улаабаатар хотын захирагч буюу Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг сэжигтэнээр татан шалгаж байгаа. Мөн үүнээс гадна жилийн өмнө Эрдэнэт хотоос хоёр хүнийг сэжигтэнээр тооцон  ШШГЕГ-ын Урьдчилан хорих 461-р ангид хорьсон билээ. Тэднийг Б.Содномдаржаа болон Т.Чимгээ гэдэг. Тэдний ар гэрийнхэн өнөөдөр мэдээлэл хийлээ.

Б.Содномдаржаагийн ээж Л.Жавжмаа: Миний хүү  Б.Содномдаржааг 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр хашаандаа явж байхад нь хар машинтай, хар хувцастай, маск зүүсэн залуучууд бариад явсан. Ингээд дөрөв хоног сураггүй байсан. Сүүлд сонсоход тагнуулаас бариад явсан байсан. Авч яваад шууд, 461-р ангид хорьсон юм билээ. Хууль хяналтынхан С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлнэ гэдэг нэрийн дор энгийн малчин хүнд тохож байна гэж үзэж байна. Би энэ хугацаанд хуулийн байгууллагад 51 удаа өргөдөл бичиж,  ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүртэл захидал бичсэн, хариу ирүүлээгүй. Би цаашид хөлөө хүрэх хүртэл газар явна хэмээн хэллээ. Мөн цагдан хоригдоод байгаа Т.Чимгээгийн ар гэрийнхэн мөн мэдээлэл хийсэн юм.

Т.Чимгээгийн ах Т. Хүрэлбат: -Миний дүү Т.Чимгээг Эрдэнэт хотод ажилдаа явах гээд автобусны буудал дээр байхад нь хар машинтай хүмүүс бариад явсан байсан.  Дүү минь гурван хүүхэдтэй, эмэгтэй хүн, ийм хэрэг үйлдэнэ гэж байхгүй шүү дээ. Одоо бидний утсыг байнга чагнаж, машин дагаж байдаг. Гэр бүлийн бүх гишүүнийг дагаж дарамтлаж байна. Бид байнгын айдастай байна. н.Амгаланбаатар гэх залуугийн гүтгэлгээр бариад явсан байсан. Н.Амгаланбаатар гэх залуу манай дүүгийн нөхрийн талын өргөж авсан хүү юм байна лээ. Тэр хүн дүү рүү минь “Чамайг шоронд оруулна” гэх зэргээр дарамтлаж мессэж бичдэг байсан гэсэн. Ингээд эцэст нь бариад явсан” гэсэн мэдээлэлийг өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Аймаар юм аа үнэн шударга л байгаасай хүн хэлмэгдүүлчих вий дээ
2016/10/27 27.123.214.85