8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрчим хүчний салбарт 600 мянган еврогийн төсөл хэрэгжинэ

2016-10-27 14:09:00

Герман улсын Физик техникийн хүрээлэнгээс манай улсын эрчим хүчний салбарын чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Уг төсөл нь 600 мянган еврогийн төсөл бөгөөд тус ажлыг манай улсад хэрэгжүүлэхээр ажиллаж буй Герман улсын Физик техникийн хүрээлэнгийн төлөөлөгчдийг өнөөдөр Шадар У.Хүрэлсүх хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Шадар сайд У.Хүрэлсүх “ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн Монгол Улсын стандарт, хэмжил зүйн салбарыг хөгжүүлэхэд ихээхэн хичээл зүтгэл гарган ажиллаж байгаад Монгол улсын Засгийн газрын зүгээс талархал илэрхийлж байна. Хоёр улсын байгууллагын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд өмнө нь Стандарт, хэмжил зүйн салбарт хэд, хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлсэнд талархаж байна. “Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэх үзүүлэх” төслийг хамтран хэрэгжүүлэгч байгууллага солох Стандарт, хэмжил зүйн газрын хамтын үйл ажиллагааг Монгол улсын Засгийн газрын зүгээс бүрэн дэмжин ажиллах болно” гэлээ.

Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөл нь эрчим хүчний хэмнэлтийн хүрээнд хэрэгжих ба салбарын чанарын удирдлагын дэд бүтэц /хэмжил зүйн лабораториудын үйл ажиллагаа/-г олон улсын шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, эрчим хүчний үйлдвэрлэлд олон улсын болон европын холбооны улсуудын нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг судлан нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэх зорилготой юм.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд “Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төслийг уялдуулах нь ач холбогдолтой бөгөөд эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд Германы Физик, техникийн хүрээлэнгийн олон улсын сайн туршлагаас суралцах буюу хамтран ажиллах хүсэлтэй байгааг энэхүү уулзалтын үеэр илэрхийлсэн юм. Уг төсөл нь гурван жилийн хугацаанд хэрэгжих юм. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл