Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болж өнгөрлөө. Б.Мөнгөнтуяа шүүхээс сэтгэл санаа болон эмчилгээний төлбөр, хоригдсон хугацааны төлбөр, сургалтын төлбөр, өмгөөлөгчийн хөлс зэрэг нийт 215 сая төгрөгийг нэхэмжилсэн билээ. Тэгвэл шүүхээс Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэл болох хоригдсон хугацааны хохирол, өмгөөлөгчийн хөлс болох нийт 48 сая төгрөг олгохоор боллоо. Харин сургалтын төлбөр болон эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирлыг барагдуулахгүй гэсэн шийдвэр гаргасан байна.