8o
Улаанбаатар хот
mobile menu

ЗГ: "Эрдэнэт"-ийн захирлыг удахгүй томилно

2016-10-27 15:24:00

“Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг хувьчилсан асуудал сүүлийн үед олны анхаарлыг ихээхэн татаж байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тэргүүтэй улс төрчид “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг луйврын аргаар хууль зөрчиж хувьчилсан гэж шүүмжилж байгаа. Энэ ч үүднээс Засгийн газраас тус үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан асуудалд шалгалт хийх ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан бөгөөд УИХ-аар маргааш хэлэлцүүлэх гэж байгаа юм. Тэгвэл уг асуудлаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анх удаа байр, сууриа илэрхийллээ. Тэрбээр “Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Засгийн газраас шийдвэрлэж болох бололцоотой бүх шийдвэрийг гаргасан. Өмнө нь гаргасан хууль бус шийдвэрийг бүгдийг нь хүчингүй болгосон. Мөн худалдан авалтын үйл ажиллагаа хуулийн хүрээнд байна уу, үгүй юу гэдгийг шалгаж тогтоолгохоор хууль хяналтын байгууллагад хандсан. Засгийн газар хууль зөрчсөн байж магадгүй гэх үндэслэлийг гаргасан. Хууль зөрчсөн гэх үндэслэлийг Засгийн газар гаргадаггүй. Хууль зөрчсөн байх үндэслэл байгаа учраас шалгаж тогтоож өгнө үү гэдэг хүсэлтийг холбогдох байгууллагуудад гаргасан. Тухайн үеийн эрх бүхий албан тушаалтнууд албан тушаалаа ашиглаж ямар нэгэн хууль бус шийдвэр гаргасан эсэхийг тогтоож өгөхийг хүсч хуулийн байгууллагад хандсан. Хуулийн байгууллагаас хариу ирээгүй. Засгийн газрын зүгээс Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг төлөөлөх хүмүүсийг томилсон. Өнөө, маргаашгүй Эрдэнэт үйлдвэрийн захирлыг томилох гэж байна” гэлээ.

Т.Энхэлээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Bas neg utsan huuheldei ingej balarch bsnaas dargaas as uu gd helchih M.Enhboldoos geed
2016/10/29 202.21.106.168
ЗОЧИН
ЗОРИГТОЙХОН АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ Л БАЙГАА ЮМ БАЙХДАА ЕРӨНХИЙ САЙД ГУАЙ НЬ ХҮНД ЮМАНД ХҮЛҮҮЛЧИХСЭН ЮМ ШИГ БАЙХ ЮМ ДАА ЭЗЭН НЬ ЮМАА МЭДЭЖ ЭРГЭ НЬ УСАА ХАШДАГ ЮМ АА ГЭЭД ЭР ХҮН ШИГ БАЙГАА Ч ЧААВААСДАА.
2016/10/27 202.9.42.135