8o
Улаанбаатар хот
mobile menu

Дахин санал хураалт энэ сарын 29-нд болно

2016-10-27 15:41:32

Энэ сарын 19-ний өдөр болж өнгөрсөн сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд нийслэлийн хэмжээнд нийт 860 мянга 452 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 48 хувь нь буюу 413 мянга 212 сонгогч саналаа өгсөн дүн гарсан. Сонгуулийн тухай хуульд зааснаар тухайн хороонд бүртгэлтэй сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн тохиолдолд тухайн санал хураалт хүчин төгөлдөр болно. Энэ дагуу нийслэлийн 79 тойргийн 213 санал авах байранд ирц хүрээгүй.  Иймд нэмэлт санал хураалтыг энэ сарын 23-нд явуулсан.


Харин 19 аймагт 117 нэр дэвшигчийн санал тэнцсэн учраас дахин санал хураалт явуулах юм. Дахин санал хураалтыг энэ сарын 29-нд явуулахаар болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment