Амиа хорлох зорилгоор өөрийгөө буудсан хэрэг энэ сарын 25-ны өдөр гарчээ. Өөрийгөө буудахыг завдсан этгээд 35-40 орчим настай бөгөөд өөрийнхөө толгойн тус газраа буудсан байна. Яармагийн гүүрний доор энэ хэрэг гарсан бөгөөд хэргийн газраас ТОЗ-8 маркийн бууг хураан авчээ. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байгаа аж. Өөрийгөө буудсан этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэн сумыг толгойноос нь авсан байна.