8o
Улаанбаатар хот
mobile menu

"С.Зориг агсны хэргийн талаар сэтгүүлчдэд хэлвэл шоронд хорино шүү"

2016-10-27 17:17:00

“Ардчилалын алтан хараацай” С.Зориг агсны хэрэг илрэлгүй 18 жилийн нүүр үзэж байгаа чөнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн хуулийн байгууллагууд эрчимтэй шалгаж байгаа бөгөөд 2-3 хүнийг сэжигтэнээр татаж, цагдан хориод байгаа билээ. 

Одоогоор тус хэргийг үйлдсэн хэмээн сэжиглэгдэж Орхон аймгийн харъяат Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг саатуулаад байна. Одоогийн байдлаар эдгээр гурван иргэн ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байна. Тэгвэл өнөөдөр 11 цагт “Зууны мэдээ” сонины хэвлэлийн бага хурдын танхимдС.Зоригийн хэргээр саатуулагдаад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ар гэрийхэн хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн асуултанд хариулт өгсөн юм. Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаагаас хэргийн талаар тодруулан асуулаа. 
-Ц. Амгаланбаатар өөрийн мэдүүлэгтээ танай хүүхдийг хамсаатан хэмээн тодорхойлсон гэсэн. Ц.Амгаланбаатартай танай хүү ямар холбоотой вэ?   
-Бид хүүгээ баригдсан гэдгийг мэдсэн даруйдаа хуулийн дагуу өмгөөлөгч худалдан авсан. Гэхдээ жирийн иргэд бидэнд өмгөөлөгч нарт өгөх 10-20 сая төгрөг  гаргах хэцүү байна шүү дээ. Ц.Амгаланбаатар мэдүүлэгтээ “Би С.Зориг агсныг хөнөөсөн. Надтай хамт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар явсан. Б.Содномдаржаа үүдэнд хүн харж байсан. Т.Чимгээ С.Зориг агсныг хөнөөсөн хутгыг муу усны нүх рүү хийсэн” гэж хэлсэн гэсэн. Үүнээс болоод миний хүүг хэрэгтэнээр татаж, жил хагасын хугацаанд шалгаж байна. Мөн хувийн өс, хонзон байхгүй. Бид жирийн нэгэн малчин, фермерийн аж ахуй эрхэлдэг улс шүү дээ. 
-С.Зориг агсаны хэргийг улс төрийн томоохон үйл явдалтай холбогдуулан шалгаж эхэлдэг. Энэ удаад яагаад гэм зэмгүй хүмүүсийг сэжигтэнээр татаж, ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байна вэ?
-Сэтгүүлч та бүгд энэ хэргийг анхнаасаа улс төрийн зорилготой гэдгийг мэднэ шүү дээ.Мэдээж улс төрийн томоохон үйл явдлын өмнө сөхөж, гаргадаг цаанаа өөр зорилготой байгаа.Жирийн иргэдийг хэрэгт гүтгэн, энэ хэргийг бүр мөсөн хааж, дуусгах улс төрийн сонирхол бий гэж бодож байна. 
-Хууль,хяналтйн байгууллага танд ямар хариулт өгч байх юм?
Бид шалгаж байна гэхээс өөр хариулт хэлдэггүй. Бүр аргаа бараад мэддэг танидаг үзэж хардаг хүмүүстэй уулзахад“Өө танай хүүхэд чинь ямар ч буруугүй юм байна шүү дээ. Гарч ирнээ гэхдээ нилээн удах нь дээ” гэдэг. Одоо бүр юу сайн, мууг алийг нь ч мэдэхээ болилоо. 

Мөн өнөөдрийн хуралд Б.Содномдаржаагийн гэргий Г.Энхбаяр гурван хүүхдийнхээ хамт ирлээ. Тэрээр “Нөхрийг минь ажилдаа явах гээд автобусны буудал дээр зогсож байхад нь хар нүдний шилтэй багтай хүмүүс баривчлаад явсан байсан. Бид мэдээгүй. 6-7 хоногийн дараа шоронд орсон байна гэдгийг мэдсэн. Тэр үед миний бага хүүхэд гэдсэндээ байсан. Аавыгаа хоригдож байхад төрсөн” хэмээгээд нулимс нь урсаад цааш ярьж чадсангүй.

Г.Энхбаяр нэг удаа хүүхдүүдээ дагуулан нөхрөө эргэхээр очсон байна. Гэвч 15 минут уулзуулаад юу ч ярьж амжаагүй байтал , буцаагаад аваад явсан аж. .  Б.Содномдаржаа нь 10, 7, 4 нас мөн 9 сартай хүүхэдтэйгээ ам бүл зургуулаа амьдардаг байна.7 настай хүүхдийн биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд олгойны хагалгаанд орж, Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж байна. 
Цааш үргэлжлүүлэн Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр “Сайхан амьдарч байсан амьдралыг минь орвонгоор нь эргүүлсэн дээ. Манай нөхөрт Ц.Амгаланбаатар энэ хэргийг хийсэн гэж хэл хэмээн зодож танхайрсан.” хэмээн нулимс дуслуулан ярилаа. 

Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаатар “Миний дүүг ажилдаа явж байхад нь шууд баривчилсан гэдэг. Би бол өөрөө Улаанбаатарт амьдардаг. Тухайн үед ар гэрийхэнд нь тагнуулаас баривчилсан гэх мэдээллийг өгсөн байсан. Баривчилсан шалтгаан нь гэвэл дээр ярьсанчлан Ц.Амгаланбаатарын мэдүүлэг.  Манай дүү рүү жилийн өмнөөс эхлэн байнга шоронд оруулна гэж дарамталсан мессэж бичдэг байсан гэдэг. Баривчилснаас нь хойш биднийг тоотой хэдэн удаа л уулзуулзсан. Гэтэл манай дүү энэ хэрэгт ямар ч хамааралгүй.Тухайн үед Чимгээ нялх биетэй байсан. 1998 онд хамгийн бага хүүхэд нь 2 настай байлаа.​​​​​​​Дунд хүүхэд нь Дорноговь аймагт амьдардаг манай ээж дээр байсан. Тийм хүн энэ том хэргийг хийх гээд явна гэдэг ямар ч эрүүл хүний ухаанд багтахгүй.  Тэгэхээр ямар ч үндэслэлгүй, зөвхөн Ц.Амгаланбаатар гэх хүний гүтгэлэгээр хорьчихож байгаа юм. Бид жил гаруй хуулиа хүндэтгэж, хүлээлээ. Учир нь хэрэг хийгээгүй учраас гаргачих болов уу гэж итгэж байв. Мөн Тагнуулын ерөнхий газраас биднийг хэвлэлд мэдээлэл өгөхийг хориглосон. Бид чухам яагаад нууц гэдгийг нь ойлгоогүй л байна”

Мөн Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаатар хэлэхдээ “Энэ хэргийн талаар хэвлэл мэдээлэлд ямар нэгэн байдлаар ам нээвэл хориж, саатуулна гэж сүрдүүлдэг. Т.Чимгээгийн нөхөр хүртэл айгаад өнөөдрийн хуралд ирсэнгүй. Нэг удаа энэ хэрэгтэй холбоотой саатуулж, хориж байсан.

Хуулийн байгууллагынхан хэргийг илрүүлэх бус хэн нэгэнд үүрүүлэх гэсэн процесс явагдаж байна” гэлээ.

С.Зориг агсныг амиа алдах үед гэрчүүд алуурчдыг эрэгтэй, эмэгтэй хоёр байсан ба эмэгтэй нь өндөр, эрэгтэй нь намхан байсан гэж ярьсан гэдэг. Гэвч өдгөө хоригдож байгаа Б.Содномдаржаа нь өндөр биетэй бол сэжигтэн Т.Чимгээгийн хувьд 47 настай, намхавтар биетэй нэгэн ажээ.Түүнчлэн саяхан сэжигтэн Т.Чимгээгийн том охин ээжийгээ Эрдэнэтийн сайн бөө дээр үзүүлэн гээд найзтайгаа явахдаа автын ослоор амиа алдсан харамсалтай үйл явдал болжээ. 

Т.Чимгээ, Б.Содномдаржаагийн ар гэрийнхний мэдээлснээр тагнуулын байгууллагаас сэжигтнүүдийн ар гэрийнхний утсыг байнга чагнадаг бөгөөд машин тэргээр дагадаг аж. Мөн Т.Чимгээгийн 75 настай ээж Ц.Марушын гэрийг тусгай албаны 20-30 залуус очиж нэгжсэн байна. 

Мөн С:Зоригийн хэрэгт холбоотойгоор Т.Чимгээ, Б.Содномдаржаагийн ар гэрийнхэнийг байнга дарамталж байгаа талаар хэлсэн бөгөөд энэ хэргийн цаана шал өөр хүмүүс өөрсдийн хэргийг нуух гэж жирийн иргэдийг тарчлааж байна гэсэн юм. ​​​​​​​

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Hezeenes shorongiin hulgaichin ugend itgedeg bolj humusiig helmegduuldeg bolsiin. Nogoo Sho.Otgonbilegiin zahialsan hunuus ni mun umu? Ter hun aluulsniha hariug amssan um bol uu?Odoo huu ni yah bol ?
2016/10/28 110.17.170.32
Мжл
Хаха, сайхан шоудаж байна аа? Алсан 2, булган үнэн хэлсэн бол тэр 2 ийг амьд байлгах уу?
2016/10/27 122.201.22.125
  • Recent
  • Most Read
  • Most Comment