8o
Улаанбаатар хот
mobile menu

Худалдаа хөгжлийн банкийг дээрэмдсэн этгээдүүдийг олоогүй байна

2015-12-14 10:25:00

Худалдаа хөгжлийн банкийг дээрэмдсэн ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Таван шард байрлах Худалдаа хөгжлийн банкны салбарт гэмт этгээдүүд халдаж их хэмжээний мөнгө авчээ. Гэмт этгээдүүд хоёул байсан бөгөөд банкны ажилтныг өглөө ажилдаа ирэх үед буу тулган дотогш нэвтэрч 360 орчим сая төгрөг дээрэмдсэн байна.

Хэргийн мөрөөр Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газраас ажлын хэсэг байгуулж хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж эхэлжээ. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр одоогоор гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилсаар байна. Мөн хэрэг гарах үед банкны ажилтнууд гэмтэж бэртээгүй гэдгийг мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл