8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газар иргэдийг хөлдөө чирсэн шийдвэр гаргаснаа гайхуулав

2016-10-28 08:00:00

Мэргэжлийн Засгийн газрын сайд нар эрийтэл сууж байгаад 100 хоногт хийсэн ажлаа тайлагналаа. Тэдний 100 хоногт амжуулсан ажлуудын дотор "Ипотекийн зээлийн байрны талбайг 100 ам.метр болгож нэмэгдүүлсэн" гэх өгүүлбэр байна.  Тодруулбал, ипотекийн зээлд хамруулах байрны хэмжээг 80 ам.метр байсныг 100 ам.метр болгосноо тэд гайхуулан ярив.

Тэднийг ингэж хэлэхийг сонссон зарим иргэд "Байрны м.кв-ийн хэмжээг томруулах яах вэ?. Ядаж 80 м.кв байраа асуудалгүй найман хувийн зээлээр өгчих хэрэгтэй. Найман хувийн зээлийг үргэлжлүүлэн олгож чадахгүй зогсоочихоод байрны м.кв ярьж буй нь цагаа олоогүй хэрэг. Олон зуун айл ипотекийн зээлд хамрагдахаар хүлээж байна. Тэдний асуудлыг шийдэж чадахгүй байж байрны м.кв томруулах асуудал ярих нь утгагүй. Жижиг ч гэсэн байранд орох хүсэлтэй залуус олон байна" хэмээн шүүмжилж байна. Аргагүй, ипотекийн зээл зогссон гурван сарын хугацаанд орон сууцанд орох хүсэлтэй иргэд Засгийн газраас нааштай шийдвэр гарчих байх хэмээн горьдож суугаа. Зарим нь хашаа, байшингаа хүртэл зараад байр хөлсөлж амьдарч байна шүү дээ. 

Гэтэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уг асуудлаар "Энэ зээл өмнөх хувилбараараа явбал Монголын эдийн засаг даахааргүй байгаа. Монголбанкнаас мөнгө хэвлүүлээд хөтөлбөр хэрэгжүүлээд байж болно. Надад эх орноо, эдийн засгаа гэсэн сэтгэл байгаа учраас тэгж чадагүй байна. Орон нутгийн сонгуулийн өмнө тэгэж болох байсан. Эдийн засаг миний гоёоор ярих хөтөлбөрийг даагаад явах боломжгүй учраас зогсоосон юм. Найман хувийн зээл үргэлжилнэ. Гэхдээ өмнөх хэлбэрээр хэрэгжихгүй. Зээлийн өөр нөхцлөөр хэрэгжих боломж бүрдэнэ" гэж өчигдөр мэдэгдлээ.

Түүний хэлж буйгаас дүгнэвэл ипотекийн зээл үргэлжиллээ гэж бодоход өөр нөхцлөөр хэрэгжих нь. Тодруулбал,найман хувийг нэмж ес эсвэл 10 ч болгож магадгүй байна. Учир нь найман хувийн зээлийг энэ хэвээр үргэлжлүүлбэл эдийн засаг ачааг нь даахгүй сөхөрнө гэдгээ Ерөнхий сайд битүү утгаар хэлчихлээ шүү дээ. Эсвэл шалгуур нь өндөр болж магадгүй юм. Хэрвээ тэгвэл хүссэн хүн бүр байранд амьдарч чадахгүй нөхцөл байдал үүснэ. Түүний хэлснийг том зургаар нь харвал уг зээлийг санхүүжүүлэх хөрөнгө Засгийн газарт байхгүй юм байна. Монгол банкны Ерөнхийлөгч нь ч мөн "100 мкв битгий хэл 80 мкв байраа санхүүжүүлэхэд хүндрэлтэй байна. Тэгсэн ч уг зээлийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна" гэж чуулганы танхимаас хэлсэн. Тэгэхээр одоохондоо ипотекийн зээлийг санхүүжүүлэх мөнгө Засгийн газарт байхгүй гэж ойлгох хэрэгтэй болж байна. 

Гэтэл ямар ч санхүүжилтгүй, мөнгөгүй байж яагаад байрны хэмжээг 100 мкв болгож нэмэв гэдэг асуудал олны анхаарлыг ихээхэн татаж байна. 80 мкв-ийг санхүүжүүлэх мөнгөгүй байж 100 мкв болгож буй нь ямар учиртай вэ гэдэгт иргэд эргэлзэж байгаа. Зээл зогсоосныг эсэргүүцэн шүүмжилж буй иргэдийн бухимдлыг орон нутгийн сонгууль өнгөртөл дарах гэсэн арга ч байсан байж мэднэ. Сонгуулийн үеэр иргэдийн эмзэг асуудлаар сэтгэл зүйг нь зөөлрүүлж түр хуурсан арга болсон нь энэ үед улам илүү мэдрэгдэж байна. 

 Зээлд хамрагдах байрны хэмжээг 100 мкв болгон түүнд нь зориулсан журам боловсруулж байна гэх халхавчаар энэ Засгийн газар иргэдийг хоёр сар хүлээлгэж байна. "Журамаа боловсруулж дуусаагүй байна. Иргэд та бүхэн том талбайтай байранд орохын тулд түр хүлээгээрэй" гэж цаг нөхцөөж иргэдийг аргалж байна гэж хардахаас өөр аргагүйд хүргэж байна. 

Монгол банк нь зээлд хамрагдах байрны хэмжээг томруулсаныг эрс эсэргүүцэж ирсэн. Тус банкны зүгээс Засгийн газрын энэхүү шийдвэрийг эхэндээ хүлээж авахгүй гэж мэдэгдэж байсан ч одоо "Шийдэхийн тулд хичээж байна" гэж дуугарч байгаа. 

Тэр бүү хэл Засгийн газраас ипотекийн зээлийн журманд 100 м.кв хүртэлх талбайн хэмжээтэй байруудыг ипотекийн зээлэнд хамруулах саналыг гаргасан нь түр зогссон найман хувийн зээлийг үргэлжлүүлэн олгоход тушаа болж байгааг Монгол  банкнаас сануулсан удаатай. Ипотекийн зээлийг санхүүжүүлэгч гол байгууллага нь ингэж мэдэгдсэн нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг судалгаагүй, бусад салбартайгаа уялдаа холбоогүй ажилладагийг тод харуулж буй юм. 

Засгийн газрын тэргүүн нь чухал асуудлаар төв банктайгаа зөвшилцөлгүй дураараа мэдэгдэл хийж тэр нь байранд амьдрах хүсэлтэй иргэдийн асуудлыг шийдэхэд төвөг, чирэгдэл учруулж буйн л жишээ. Засгийн газар иргэдийг түр аргалж дур мэдэн ийм шийдвэр гаргасан нь ипотекийн зээлийг санхүүжүүлэх ажилд хүндрэлд учруулахаас гадна иргэдэд чирэгдэл учруулж байна.  Хамгийн чухал нь эдийн засаг хүндрэлтэй 80 м.кв байраа ч санхүүжүүлэх боломжгүй энэ үед нэмэлт санхүүжүүлэлтийг хаанаас, хэрхэн гаргахаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өөрөө ч сайн мэдэхгүй явна. 

chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
БИЧЭЭЧ
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ Х
2016/11/02 202.131.252.213
sss
энэ бодлогоо эрс шийдэмгий өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна. тэгэж байж намуугийн өөрсөлдөөн харагдах болно!...
2016/11/02 66.181.185.177
sss
ардчилсан нам ч тэр ман нам ч тэр адилхан бодлоготой намууд
2016/11/02 66.181.185.177
sss
угаасаа монголчууд биднийг энэ бүгд бодохгүйн ойлгомжтой! зөвхөн өөрсдийнхөө түрийвчийг түнтийлгэх хүсэлтэй бас эрх мэдэлдэ дуртай хүмүүс!....
2016/11/02 66.181.185.177
haha
mongo idsen tomchudaasaa hariutslaga tootsieoo vgvi bol tsug idsen bolohor yaj ch chadahgvi baidag yumu
2016/10/31 183.177.109.36
hahahahahha
amidraltai yum hiigeechee erh medeltnvdee
2016/10/31 183.177.109.36
teneg tor\
dund mergejiltei hvmvses dor uhamsartai erh medeltengvd
2016/10/31 183.177.109.36
teneg tortei
Eroosoo ene Mongol ulsad yahaaraa zeeliin huvi iim ondor baidag um be ???? evropiin bank barag hyygui shahuu bolson, benzin mash hymdarsan,,,mongold byh um ondor, oilgohgui baina,!!!!
2016/10/30 89.217.200.133
hahahahahahah
munhbat a hahaha . me giin hvvheldei bolchihson . baih hetsvv bn uu ???? . hahahaha hvrelsvh bol ugaasaa . kazinochin .
2016/10/30 188.64.243.212
ZOCHIN
ENE 3-G HARAHAAR ZEVYY HYREED BDAG YUM
2016/10/29 202.179.25.175
иргэн
Ажилгүй хотдоо шавааралдаж халамж зээл нэхэж суухаасаа гэрээ бариад хэдэн мал аваад хөдөөг зориоч Ажиллаж амьдарч сурцгаая Монголыг хэдэн мал нь л аварна АНУг хар дайн өдөөх гээд доншуучилж бна
2016/10/29 202.126.91.217
Маяа
Эдийн засаг хүнд байхад үхснээ хийж зээл халамж нэхээд ангайгаад байгаа юм бэ АН гаднаас ихээхэн зээл аваад тарааж өгсний горыг хар Хөнжлийнхээ хэоээр жииж,адууныхаа хэрээр исгэр гэж,,,Гэрт амьдарцгая
2016/10/29 202.126.91.217
Зочин
МАН-ын газар дор ортол муулж шүүмжлээд байсан АН ямарч байсан 8%-ийн зээлийг үргэлжлүүлээд явж байсан шүү.Одоо энэ долларын мах ханшийг хар та нарыг засаг авснаас хойш яаж хяналтгүйгээр өсч байна.
2016/10/29 182.160.32.39
Irgen
8% urgjluuleech. Uvul bolchloo!!!
2016/10/28 27.123.214.85
8% хүлээгч
8% хурдан олгоочээ нам зогсоогүй олгож байгаа гээд худал мэдээлэл өгч байсан ерөнхмй сайд эсвэл өөрсдийн эргэн тойрондоо олгоод байна уу
2016/10/28 202.72.245.200
Цэцэг
8 хувиа санхүүжүүлж чадахгүй байж юу ч худлаа шийдвэр гаргадаг юм
2016/10/28 43.242.242.52
Zochin
8% yasan be .ehluuleechee
2016/10/28 202.9.42.137
irgen
iim teneg mylgyy amitnaar said hiigeed yanaa bolivol taarna
2016/10/28 75.171.206.181