Италийн төв хэсэгт 2016 оны 10 дугаар сарын 26-ны оройн 19.10 болон 21.18 цагт тус тус 5,5 болон 6.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Газар хөдлөлт Италийн төв хэсгийн Умбриа мужийн Перужа хот, Ром болон хойд хэсгийн Венето муж хүртэл мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн улмаас одоогоор хүний амь эрсдээгүй гэж Италийн Иргэний хамгаалалтын байгууллагаас мэдэгджээ. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн хотын зарим сургуулиудыг түр хааж, зарим эмнэлгийг түр хугацаагаар өөр газар руу нүүлгэн шилжүүлж, ажиллуулж байна.Монгол Улсаас Итали улсад суугаа ЭСЯ-ны зүгээс газар хөдлөлтийн бүст амьдарч байгаа монгол иргэдтэй холбогдсон бөгөөд өртсөн иргэн байхгүй, байдал тайван байна гэсэн хариулт өгсөн байна.