8o
Улаанбаатар хот
mobile menu

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэнэ

2016-10-28 10:38:00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар Авлигатай тэмцэх, хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.Төслийг Монгол улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнгөрсөн лхагва гаригт дээрх хөтөлбөрийг хэлэлцээд дэмжсэн. Ингэхдээ ажлын хэсгээс оруулж ирсэн 40 гаруй саналын томъёоллоор санал хураалгасан. Авлигатай тэмцэх үндэсний  хөтөлбөрт батлагдсан нөхцөлд авлигыг бууруулахад тодорхой үр дүнд хүрнэ гэж олон улсын байгууллагууд үзэж байгаа. УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Монгол улсын Ерөнхий сайдад хандан тавьсан Монгол Улсын хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, сургалтын болон сургуулийн дотуур байрны орчин нөхцөл, цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжийн хүрэлцээ ямар нөхцөл байдалд байгаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсоно.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment