Амиа хорлох зорилгоор өөрийгөө буудсан хэрэг энэ сарын 25-ны өдөр гарсан талаар мэдээлэл хүргэсэн билээ. Өөрийгөө буудахыг завдсан этгээд 35-40 орчим настай бөгөөд өөрийнхөө толгойн тус газраа ТОЗ-8 маркийн буугаар буудсан байна.
Тухайн хэрэг гарах үед иргэд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, Яаралтай түргэн тусламжын 103-р төвд дуудлага өгсөн бөгөөд тухайн этгээдийн толгойноос сумыг нь авсан гэх мэдээлэл цацагдаад байлаа.Харамсалтай нь талийгаач шархаа даалгүй нас барсан байна.
Яармагийн гүүрэн дор өөрийгөө буудсан эр нас баржээ
2016-10-28 11:07:00