Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын 377 жилийн ой тохиож байна. Тэртээ 1639 онд “Ширээт цагаан нуур”-т өнөөгийн Улаанбаатар хотын суурь тавигдаж байсан түүхтэй. Өдгөө сая сая иргэдтэй болсон нийслэл хот маань ойн хүрээнд зохиогдох арга хэмжээнүүдтэй танилцъя.
Өнөөдөр зохиогдох үйл явдлууд
09:00 цагаас Нийслэлд Аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй 1 дүгээр дамжааны оюутнуудын хотын аялалын нээлт Монголын үндэсний музейд болно.
10:00 цагаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээлийн үзэсгэлэн Соёлын төв өргөөнд нээгдэнэ.
11:00 цагаас “Их хотын хямдрал-377” хямдралтай, урамшуулалтай өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны нээлт Сүхбаатарын талбайд болно.
11:10 цагаас ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан “Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” сэдэвт гар зургийн уралдааныг шалгаруулах ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд болно.
12:00 цагаас Нийслэлийн “Тэргүүний өрх, гэр”-ийг шалгаруулах ёслолын ажиллагаа НЗДТГ-ын Б танхимд зохиогдоно.
14:00 цагаас Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Монгол Улсын Ардын жүжигчин, Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дуу”-ны наадмын гала концерт Соёлын төв өргөөнд тоглогдоно.
19:00 цагаас Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах ёслолын ажиллагаа “Шангри-Ла” зочид буудалд болно.
Бямба гарагт зохиогдох арга хэмжээнүүд
10:00 цагаас Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол Монгол Ардын намын байрны урд талын цэцэрлэгт хүрээлэнд болно.
11:00 цагаас Нийслэлийн туг мандуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд болно.
13:00 цагаас Нийслэл, дүүргийн төрийн захиргааны байгууллагуудын дунд зохион байгуулагдах спортын арга хэмжээ “Эрэл” дунд сургуулийн зааланд нээлтээ хийнэ.
15:00 цагаас Нийслэлийн 377 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт
15:10 цагаас “Хүндэт донор” иргэдэд шагнал гардуулах ёслол
15:15 цагаас Их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдааныг шалгаруулах ажиллагаа Соёлын төв өргөөнд болно.