8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган: 60 тэрбумын бичлэгийг үнэн, зөв эсэхийг нотлуулмаар байна

2016-10-28 13:32:00

УИХ-ын чуулганы хуралдаанаар Авлигатай тэмцэх хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-н гишүүд асуулт асууж,  саналаа хэллээ. Хуралдаанд АТГ-ын удирдлагууд оролцож гишүүдийн асуултад хариулж байна. Энэ үеэр АТГ-ын дарга Х.Энхжаргал хэлэхдээ “Авлигад өртөх эрсдэлтэй агентлагуудаас хамгийн эхэнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газар, Гааль, Татварын ерөнхий газар орсон” гэлээ. Харин аймгуудаас Баян-Өлгий, Завхан, Дундговь,Өмнөговь аймгууд багтжээ. Энэ ашигт малтмалтай газар учраас илүү авлигалд өртөмхийтэй холбоотой аж.

Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: АТГ-тай тэмцэх газар “Энэ хүн ажлын байран дээр тохирно. Тохирохгүй” гэдэг тодорхойлолтыг гаргадаг болсон. Ажлын байрны тодорхойлолтыг АТГ-аас өгдөг байдлыг болимоор байна. Үүний цаана маш их хүнд суртал явагдана. Нэг хэлтсээс нөгөө хэлтэс рүү шилжих гэж байгаа хүн АТГ-аас лавлагаа авдаг. Энэ хүнд суртлыг яаж цэгцлэх ёстой юм бэ. Ямар албан тушаалтан заавал танайхаас албан бичиг авах шаардлагатай гэдгийг ялгаж өгдөг болмоор байна гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд: Улс төрийн авлига бол Монголын авлигын гол асуудал болоод байна. Нам дотор мөнгө тараадаг. Сонгуулийн авлига бүр нарийн болсон. Картаар нь мөнгө өгч байна. Тусгай цалинтай болсон. Заагдсан хаягийнх нь дагуу очиж авлигаа аваад саналаа өгч байна. Төрийн албан тушаалыг зарж байна. 60 тэрбумын бичлэг үнэн, зөв  эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна. Үүнийг бие даасан шинжээчээр нотлуул. Ерөнхийлөгчийн хууль, хүний эрхийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр: Энэ бол хөтөлбөр. Хөтөлбөрт холбогдох хуулиудын заалт давхардаж байгаа гэхээсээ илүү Монголын төр авлигатай тэмцэх хүсэл зориг байна уу гэдгийг улс төрөөс ангид, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх гэдэг агуудгыг тээж явах ёстой. Одоо байгаа зүйлийн ололттой зүйлүүдээ хадгалсан зүйлүүд хөтөлбөрт бий. Хөндсөн асуудлууд хөтөлбөрт туссан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд холбогдох хуулиудыг сайжруулах шаардлага бий.

Хэлэлцүүлгийн шатанд мөн үндэсний хөтөлбөртэй холбоотойгоор байнгын хорооноос оруулж ирсэн саналуудаар санал хураалгалаа. Ингээд чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа. Үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож цэцэрлэгийн хүртээмжтэй холбоотой асуудлаар гишүүдийн асуултад хариулт өгнө. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл