8o
Улаанбаатар хот
mobile menu

Дулааны шугамны орчмоос шатсан цогцос олджээ

2016-10-28 13:46:11

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Байшин үйлдвэрлэлийн комбинатын замын урд, төв дулааны шугамны орчмоос хэн болох нь тодорхойгүй, шатсан цогцос өнгөрөгч даваа гаригт олджээ.

Шинжээчийн дүгнэлтээр уг цогцос нь “II” дугаар бүлгийн цустай, 25-35 орчим насны, эрэгтэй хүн болох нь тогтоогдсон байна. Мөн хэргийн газраас “LEE” гэх бичигтэй бор шар өнгийн метал товч нэг ширхэг, өмдний тэлээний төмөр горх, шатаж хэлбэр дүрс нь алдагдсан өмдний тэлээний арал зэрэг эд зүйлс олдсон байна. энэ хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ. Иймээс дээрх нас барсан хүнийг таньж мэдэх хүн байвал Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 94945409, 89003747 дугаарын утсанд хандана уу.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл