8o
Улаанбаатар хот
mobile menu

Худалдаа хөгжлийн банкийг дээрэмдсэн этгээдүүд гал нээж, камерыг нь ажиллагаагүй болгосон байжээ

2015-12-14 11:23:00

Худалдаа хөгжлийн банкийг дээрэмдсэн ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Таван шард байрлах Худалдаа хөгжлийн банкны салбарт гэмт этгээдүүд халдаж их хэмжээний мөнгө дээрэмдсэн юм.  Хэргийн талаар зарим хэвлэл мэдээллүүд гэмт этгээдүүд хоёул байсан бөгөөд банкны ажилтныг өглөө ажилдаа ирэх үед буу тулган дотогш нэвтэрч 360 орчим сая төгрөг дээрэмдсэн хэмээн мэдээлээд байгаа. Тэгвэл өөр нэгэн эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр тус банкныхан тухайн өдөр арынхаа хаалгаар иргэдэд үйлчилж байжээ. Гэтэл ажлын цаг нь эхлээд удаагүй байтал баг өмссөн хоёр этгээд орж ирэнгүүтээ буу тулгаж, мөнгө нэхэмжилсэн байна.

Ингэхдээ тааз руу нэг удаа бууджээ. Энэ үеэр банкны ажилтнууд гэмтэж бэртээгүй ч сандарсан ажилтнууд тэдний шаардлагын дагуу мөнгө гаргаж, уутлаж өгсөн гэх мэдээлэл байна. Тухайн үед Ням-Очир гэх хамгаалагч ажиллаж байсан ч ямар нэгэн арга хэмжээ авч чадаагүй аж.

Түүнлэн хэрэг гарсаны дараах нь цагдаагийн байгууллагынхан үзлэг хийхэд хяналтын камер нь ажиллагаагүй байсныг тогтоожээ. Үүнээс үзэхэд тус банкыг дээрэмдэхээр эртнээс төлөвлөж байсан бөгөөд зохион байгуулалттай байсан гэх хардлагыг төрүүлээд байгаа юм. Цагдаагийн байгууллагынхан гэмт этгээдүүдийг орохоосоо өмнө нь камерны утсыг тасдсан уу эвсэл дараа нь бичлэгүүдийг утсгасан уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Мөн гэмт этгээдүүд  360 орчим сая төгрөг авсан гэх мэдээлэл байгаа ч эх сурвалжууд 380 орчим сая төгрөг гэж мэдээлж байна.  Хэргийн мөрөөр Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газраас ажлын хэсэг байгуулж хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр одоогоор гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилсаар байгаа аж. Хэдийгээр гэмт этгээдүүд хяналтын камерыг ажиллагаагүй болж чадсан ч машин сууж байгаа дүрс бичлэг нь гадна талын камерын бичлэгт буужээ.    

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment