8o
Улаанбаатар хот
mobile menu

Автобустай холбоотой 11 зөрчил илэрлээ

2016-10-28 16:33:01

Замын цагдаагийн газар нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг автобустай холбоотой 11 зөрчил бүртгэгджээ.

Үүнээс зам тээврийн осолд холбогдон, автомашинтай шүргэлцсэн 5, хий хөлдсөн 3, хийгүй, шатахуунгүй болоод унтарсан 2, тослогоо тургисан 1 зөрчил илэрсэн байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 3 дугаарт “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн албан тушаалтан дараах үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг. 


Мөн “Стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй, тогтоосон журмын дагуу улсын үзлэг тооллогод ороогүй, улсын дугааргүй, бүрэн бус тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй гэж заасан байдаг.

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл, зам тээврийн осол гаргаж буй зэргээс шалтгаалан замын хөдөлгөөнд оролцогч нарт саад учруулан, зохиомол түгжрэл саатлыг үүсгэж, иргэдийг ихээхэн бухимдуулж байна.

Иймд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагууд үйлчилгээнд явуулж буй тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж замын хөдөлгөөнд оролцуулах, тогтмол хяналт тавих, техникийн саатлаар зогссон нөхцөлд түргэн шуурхай эвдрэл, гэмтлийг засах, зам чөлөөлөх арга хэмжээ авч байх, жолооч нарын ур чадварыг дээшлүүлэх тал дээр анхаарах шаардлагатайг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл