18o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Батхүү, Х.Баттулга хоёрын зөрчил хурцдаж “Интерпол” дээрээ туллаа

2015-11-09 10:15:00
Олон фракцитай, олон амтай, олон их мэдэгчтэй намын зовлонг АН-ынхан яс махандаа тултал мэдэрч буй. Засгаа унагаана, эрх мэдлээ булаацалдана. Сүүлдээ нам доторх зөрчилдөөн нь яван явсаар хуваагдах хэмжээнд хүртэл гаарч байгаагаа тус намынхан их эвтэйхэн тайлбарладаг. “Дотоод ардчилал” гэх гоё үгээр халхавчилдаг тэдний зөрчил хэрээс хэтэрч, улс орныг нурааж мэдэхээр байна. Манай улсыг гадаадын олон байгууллагууд Грекээс ч их өртэй, дампуурахад ойрхон ирсэн талаар мэдээлээд буй. Энэ эгзэгтэй цаг мөчид төр нь тогтвортой байж, улс орноо авч үлдэх нь юу юунаас чухал. Харин энэ цаг үед эрх мэдлээ эх орноосоо өмнө тавигсад олширч байгаа нь даан ч харамсалтай. АТГ-ынхан сүүлийн үед дуулиан шуугиантай байгаа.

Хоёр ч баривчилгаа нь Засгийн газарт хамаарах болсон.  Өөрийг нь биш өрөөлийг тоншиж сануулга өгөх гэсэн зорилготой гэж хэлж болмоор. Тодорхой хэлбэл Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбыг баривчил хэмээн зарлигдсан хүн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, үүнийг намын дарга Н.Энхбаярт өгсөн анхааруулга гэж дуулгасан. МТЗ-ын ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа мөн л нумны сум болсон хүн. АН дотор хамгийн их нөлөөтэй фракцийн тэргүүн Х.Баттулгад өгсөн сануулга гэдгийг өөрөө ч хэлсээр байгаа. Бүр намынхаа бүлгийн хурал дээр “Засгийн газраас МоАХ-ын сайдуудаа гаргана, Ч.Сайханбилэгийг огцруулах тухай Г.Уянгын өргөх бичигт гарын үсэг зурж, 19 гишүүний тоог гүйцээнэ” хэмээн мэдэгдэж, өнөө хэр хэрүүл тасрахгүй байсаар байна.

 

Ийнхүү дуулиант баривчилгааны цаана Ардчилсан нам тарж бутарч, ирэх сонгуульд орж чадах эсэх дээрээ тулаад байгааг үгүйсгэх хүн алга. Тодруулбал баривчилгааны нэг хэсэг АН-ын акулуудын хооронд өрнөж байна. Ч.Сайханбилэг Г.Батхүү болон Х.Баттулга нарын зөрчилдөөн хурцадмал шинжинд орж, лавширсаных гэдгийг хэлсээр байна.    Тодруулбал  МТЗ-ын ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяагийн хамтаар Х.Баттулгын ойрын хүмүүс болох  “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг баривчлах тушаал гарсан билээ. Гэвч тэд хил давсан. Өнгөрсөн баасан гаригт хэрвээ эдгээр хүмүүс эх орондоо ирэхгүй бол Интерполоор эрэн сурвалжуулна хэмээн албаныхан мэдэгдсэн.

 

Тэгвэл өнөөдрөөс эхлэн  “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбатын мэдээлэл Олон улсын цагдаагийн байгууллага болох Интерполын цахим хуудаснаа тавигдаж, дэлхий даяар эрэн сурвалжлагдаж эхэлжээ. Үүнээс харахад акулуудын дундах зөрчилдөөн үнэхээр дээд цэгтээ хүрчээ. Мэдээж тэдний дараагийн бай нь “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ. Төмөр замын асуудал цэгцэртэл эдгээр хүмүүсийг зүгээр байлгахгүй. Харин үүний хариуд Х.Баттулга ямар арга хэмжээ авах бол гэдэг сонин байна.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
о олзвой баатар
зөв сэтгэлтэй алсын хараатай тулахтай жинхэн монголоо гэсэн сэтгэлтэй хүн
2017/05/09 124.158.92.27
  • Recent
  • Most Read
  • Most Comment