8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ын азтануудад 2.6 тэрбум төгрөг олгожээ

2016-10-28 17:58:21

НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нийт 16 удаагийн тохирол явагджээ.Өмнөх 15 удаагийн тохирлоос 20 мянган төгрөгийг 57 мянга 566, 100 мянган төгрөгийг 6 мянга 636, 500 мянгыг 695 иргэн хожжээ.Харин 4 сая төгрөгийг 77, 20 сая төгрөгийн долоон иргэн хожсон бол 200 болон 400 сая төгрөгийн эзнээр тус бүр нэг хүн тодроод байгаа юм. Тэгвэл азтануудад нийт 2 тэрбум 610 сая төгрөг олгоод байгаа аж. Харин энэ сарын 16-нд болсон 16 дахь удаагийн тохирлоос 6 мянга 28 азтан тодорсон бөгөөд үүнээс 4 иргэн 4 сая, 76 хүн 500 мянган төгрөг хожжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл