С.Зориг агсны хэргээр арван сарын турш цагдан хоригдож, шалгагдсан Б.Булган өнөөдөр төрийн орноор орж, гишүүдтэй уулзжээ. Одоогоор хэнтэй уулзаж, юун талаар ярьсан нь тодорхойгүй байгаа УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй уулзсан гэсэн мэдээлэл байна. Тэрээр Төрийн ордонд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй хамт явж байсан бөгөөд энэ талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Төрийн ордонд бид хоёр сая таарлаа. Ямар нэгэн асуудал ярьсангүй. Хуульч гишүүнтэй танилцуулсан” гэсэн тайлбар хэлжээ.
С.Зориг агсны гэргий Б.Булган Төрийн ордонд яах гэж ирэв
2016-10-28 18:01:00