8o
Улаанбаатар хот
mobile menu

Сүржин нэртэй “Их хотын хямдрал 377”-д супер хямдарсан бараа алга

2016-10-29 10:22:00

“Их хотын хямдрал 377” худалдаа Сүхбаатарын талбайд өчигдөр нээлтээ хийж, өнөөдөр үргэлжилж байна. Нийслэлийн 377 жилийн ойг тохиолдуулан уламжлал ёсоор үндэсний үйлдвэрлэгчид, томоохон импортлогчид бараа бүтээгдэхүүнээ хямдруулж, нийслэлийн иргэддээ бэлэг барьдаг билээ. Өнөөдөр 80 гаруй аж ахуйн нэгж, иргэн оролцож байна.



Иргэд яг одоо хямдралыг зорьсноор ноос, ноолуур,  савхин эдлэл, гар урлал, бэлэн хувцас, гутал, цүнх зэрэг бүх төрлийн бараа болон хүнсний бүтээгдэхүүнүүдийг бага зэргийн   хямдралтай үнээр худалдан авах боломжтой аж. Уламжлал болсон хямдралтай энэ худалдааг нийслэлчүүд маань хүлээдэг болсон ч харамсалтай нь бодитоор хямдарсан газар тун ховор байна. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад худалдан авагч ч мөн бага болсон байна. Өнгөрсөн жил 100 гаруй аж ахуй нэгж оролцож байсан бол өнөө жил үйлдвэрлэгч компанийн тоо 20 орчмоор буурч 80 орчим аж ахуй нэгж оролцож байна.

Үзэсгэлэн худалдаанд:

- “Ноос ноолуурын холбоо”
-“Арьс шир үйлдвэрлэлийн холбоо”
-“Янмал”
-“Чансаа”
-“United colors Benetton” дэлгүүрүүд оролцож байгаа бөгөөд бараагаа 5-75 хувиар хямдруулсан байна.

Хамгийн их хямдарсан нь “United colors Benetton” дэлгүүрийн хувцас байлаа. Тухайлбал хүүхдийн ноосон цамц 69900 төгрөгөөс 34950, эмэгтэй загварын зузаан ноосон цам 79900-39950, эрэгтэй загварын футвольк 29900-8970 төгрөг болж хямдарчээ.Мөн хүүхдийн 160.000 төгрөгний өвлийн куртик 84,950 мянган төгрөг болж хямдарсан бол малгай гэхэд 39.000 төгрөгнөөс  27,930 мянган төгрөг болж хямдарсан байна.

Чансаа гутлын дэлгүүрийн гутал 10-40 хувь хямдарсан байна. Жишээ нь зарим  эрэгтэй өвлийн богино түрүүтэй гутал 170.000 төгрөгнөөс 115.000 мянган төгрөг болж хямдарсан байна. Мөн эмэгтэй гуталнууд янз бүрийн үнэтэй байгаа бөгөөд дундаж гутал 130.000 мянган төгрөгнөөс хямдраад 96.000 төгрөг болсон байна.

Өнгөрсөн жилийн үзэсгэлэн худалдаанд “НБЦ”-ийн өндөг борлуулалт ихтэй байсан бол энэ жилийн хувьд Монгол ноос, ноолуур, сарлагийн хөөврөөр хийсэн өмд цамц, малгай ороолт илүү их худалдан авч байна. Хонины болон сарлагийн хөөврөн малгай 5000-20,000 төгрөг болж хямдарчээ. Харин хонины болон сарлагийн хөөврөн бээлий зах зээл дээрх үнээсээ 3000 төгрөгөөр хямдарчээ.

 

“Янмал” ХХК –ны оймс маш чанартай гэж үнэлдэг ч тус үзэсгэлэн худалдаанд том хүний ноосон оймс 3000 төгрөг байсан бол нимгэн оймс 2000 төгрөгөөр зарагдаж байна. Энэхүү зарагдаж байгаа үнэ нь үйлдвэрийн үнэтэйгээ адилхан байна. Өөрөөр хэлбэл, “Янмал” ХХК –ны үйлдвэрээс очоод худалдаад авахад мөн ийм үнэтэй байдаг гэдгийг худалдан авагчид мэднэ. Харин “Янмал” ХХК  урт түрийтэй ноосон оймс, бээлий, малгай зэрэг бараандаа 20 хувийн хямдрал зарлажээ.

Увс нутгийн брэнд бүтээгдэхүүн “Чацаргана” хямдраагүй байна

Өнгөрсөн намар Мишээл экспо төвд зохион байгуулсан "Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааны гол борлуулалт сайтай бүтээгдэхүүний нэг Увс нутгийн брэнд бүтээгдэхүүн “Чацаргана” байсан юм. Тус  цэвэр чацаргана “Их хотын хямдрал”-ын борлуулалт сайтай бүтээгдэхүүний нэг байна. Харамсалтай “Их хотын хямдрал” нэртэй үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа тус чацаргана 500 төгрөгөөр ч хямдраагүй өмнөх үнээрээ зарагдаж байна. Жишээ нь, 500 мл-ийн жижиг савтай цэвэр чацарганы шүүс өмнө 5000 төгрөгөөр зарагдаж байсан бол одоо мөн л энэ үнээрээ зарагдаж байна.

Олон бараа бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдаанд оролцсон ч олны анхаарлыг хамгийн татсан “Дархан нэхий”  ХХК-ы нэхийнүүд байлаа. Хүүхдийн, том хүний нэхий дээл 5%  хямдарсан байна.Нэхий дээлнүүд 195-330 мянган төгрөгийн үнэтэй байна.

Нийслэлийн ойг тохиолдуулан уламжлал ёсоор үндэсний үйлдвэрлэгчид, томоохон импортлогчид бараа бүтээгдэхүүнээ хямдруулж, нийслэлийн иргэддээ бэлэг барьдаг уламжлалтай. Харин энэ жилийн үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид, томоохон аж ахуй нэгжүүд бага оролцож, жижиг дунд хувиараа бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ 5-10 хувь хямдаруулсан үзэсгэлэн худалдаа боллоо. “Их хотын хямдрал” гэсэн сүржин нэртэй ч бодит байдал дээрээ супер хямдарсан бараа бүтээгдэхүүн байхгүй байлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
iiii./
ihed huleej huleej ochson chn hun geh yum ch baihgu hyamdarsan yum yu ch baigui bn lee.huns,chiher jims bur suarag ch alga.gol shaltgaan ni zr ,reklam ogt yavaaguid baisn bh.bi gehed unuu ugluu l sait
2016/10/29 103.229.122.133
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2016/10/29 66.181.189.210
монгол
ХЯМДАРВАЛ ОЧИЖ ЮМ АВМААР БАЙДАГ.ЯДАЖ МАЛГАЙ ОРООЛТ ОЙМС,ГУТАЛ .ХЯМДРААГҮЙ БОЛ ОЧООД ЯАХАВ,ЦАГЫН ГАРЗ..
2016/10/29 43.242.243.71