8o
Улаанбаатар хот
mobile menu

Жолооч нарын анхааралд

2016-10-29 11:35:00

Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр энэ жил аравдугаар сарын 31-ны даваа гаригт тохиож байгаа билээ."Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд энэ өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заажээ. Хуульд зааснаар энэ өдөр бүх нийтээр амрах юм. Эл өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл