8o
Улаанбаатар хот
mobile menu

Автобусны “U Money” картыг шинэчилж гар утасны симд суулгана

2016-10-29 11:09:00

Автобусны “U Money” картын шинэчлэлийг ирэх сараас хэрэгжүүлэхээр болж, нэн тэргүүнд карт уншуулахгүй автобусаар зорчдог болохыг холбогдох газруудаас нь мэдээлсэн билээ .Тодруулбал, иргэд гар утасны симдээ автобусны картын чип суулгах юм байна. Өөрөөр хэлбэл, иргэд автобусанд гар утсаа уншуулаад үйлчлүүлдэг болох аж. Түүнээс гадна банкны картуудад чипээ суурилуулах боломжийг бүрдүүлжээ. Тэгвэл автобусны смарт карт тодорхой үзүүлэлтээр шинэчлэгджээ. Зорчигч автобусанд ороод картаа дарахаар “Хөнгөлөттөй зорчигч, хүүхэд, оюутан” гэж хэлдэг болж. Ингэснээр нөгөө хүүхдүүд өвөө эмээгийнхээ картыг ашиглах мөн өндөр настнууд хүүхдийнхээ картыг ашиглаж явах хууль бус үйлдэл зогсох боломжтой болсон ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл