8o
Улаанбаатар хот
mobile menu

Архивын лавлагааг цахимаар олгоно

2016-10-29 14:00:00

Архивын Ерөнхий газраас архивын лавлагаа, магадлагааны захиалгыг цахим хуудсаар дамжуулан онлайнаар олгох программ хангамжийг боловсруулж, дууссан байна. Ингэснээр ирэх 11 дүгээр сараас эхлэн иргэд архивын лавлагаа, мэдээллээ онлайнаар захиалж авах боломж бүрдэж байгаа ажээ. Түүнчлэн Архивын Ерөнхий газар болоод Үндэсний татварын албатай холбоотой асуудлыг 1800-1205 дугаарын утсаар авах боломжийг энэ сараас эхлүүлсэн байна. Ингэснээр 100 хоногийн хугацаанд 3320 иргэн, байгууллагаас 8250 архивын лавлагаа, магадлагааны хүсэлт хүлээн авч, шийдвэрлэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл