8o
Улаанбаатар хот
mobile menu

Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхаарууллаа

2016-10-29 13:49:09

Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ойрын хоногуудад хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Аравдугаар сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 0-5 градус, бусад нутгаар өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар өдөртөө 8-13 градус, бусад нутгаар өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр өдөртөө 8-13 градус, бусад нутгаар өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Өдөртөө зарим газраар цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Өмнөговийн нутгаар өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар өдөртөө 0-5 градус хүйтэн байна хэмээн УЦУОШГ-аас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2016/10/29 66.181.189.210