8o
Улаанбаатар хот
mobile menu

ОБЕГ-аас сэрэмжлүүлэг хүргүүллээ

2016-10-31 09:10:00

Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байгааг ОБЕГ-аас анхаарууллаа.Гарч байгаа гал түймрийн голлох шалтгаан нөхцөл нь пийшин зуухны буруу галлагаа, яндангийн халалт, цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн буруу хэрэглээ зэргээс үүдэн гарч байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь орхих, цоожилж үлдээсээр байгаа нь хүүхэд гал түймрийн аюулд өртөх эрсдэлийг бүрдүүлж байгаа аж.

Энэ оны эхний 10 сард буюу өнөөдрийн байдлаар объектын гал түймэр улсын хэмжээнд 2985 удаа гарч 30 хүн түлэгдэж гэмтэн, 31 хүн амь насаа алдсан байна. Иймд иргэд галын аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд пийшин, зуухны галын аюулгүй байдлыг хангах, зориулалтын бус түлш болох хуучин хувцас, дугуй, хуванцар, хуурай хог хаягдал зэргийг түлэхгүй байх, яндангийн хөөг тогтмол цэвэрлэж байх, үнс нурмыг тусгай төмөр саванд хийж  хөргөсний дараа бусад хуурай хог хаягдалтай нийлүүлж хаях, орон сууц, гэрийн цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмжийг мэргэжлийн байгууллагаар угсралт, засвар үйлчилгээг хийлгэхийг зөвлөлөө.Түүнчлэн бага насны хүүхдийг гэрт нь харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, заавал насанд хүрсэн хүнтэй байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулан сэрэмжлүүлэг хүргүүллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment