Онгоц, галт тэрэг, автобус зэрэг нийтийн тээврийн билет хэвлэх зориулалттай ТҮЦ машиныг шинээр нэвтрүүлэхээр болсон талаар Зам, тээврийн хөгжлийн яам болон холбогдох хүмүүс мэдээлэл хийлээ. Энэ үеэр туршилтын загварыг танилцуулсан юм. Уг ТҮЦ машиныг “Метатек” компанийн инженерүүд зохион бүтээсэн бөгөөд Хятад улсад үйлдвэрлэсэн аж. Арав хоногийн дараа үйлдвэрлэлтээс ирсний дараа туршилтын журмаар ажиллуулах бөгөөд ирэх оны нэгдүгээр сараас үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болгох юм байна.