
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Хар-Усан тохой гэдэг газар иргэн 38 настай, иргэн М загасчилж яваад усанд осолдож сураггүй алга болсон хэрэг гарсан билээ. Хэрэг энэ сарын 23-ны өдөр болсон юм. Тухайн өдөр аймгийн Онцгой байдлын газарт ослын талаарх дуудлага мэдээлэл ирсэн аж. Улмаар эл дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, хоёр автомашин, ар гэрийн дөрвөн хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр эрлийн ажиллагааг эхэлсэн юм. Харамсалтай нь эрлийг зогсоожээ.



